MARIGOLD EDUCATION EXCHANGE CENTER

Бид 2016 оноос хойш олон улсын боловсрол зуучлалын үйлчилгээгээр 100% Монголын хөрөнгө оруулалттай үүсгэн байгуулагдаж олон улсын боловсролын тэргүүлэгч холбоо /ICEF/-д элсэн орж агентийн кодоо авч олон улсын стандартыг баримтлан ажиллаж байна.

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Хүн бүрт ирээдүйн карерынхаа анхны алхамыг амжилттай тавих үндэс нь боловсролын сургалтын стандарт, өөрийн сонирхсон мэргэжил, сурахад таатай орчин бүхий их дээд сургуулийг сонгон суралцах юм. Гадаадын их дээд сургуульд элсэн суралцаж олон үндэстний зан харилцаа, хэл, соёлд суралцахын хамт бие даан шийдвэр гаргах, хувь хүний чадваруудаа хөгжүүлэн бие хүн болон төлөвшиж, сэтгэлд таатай дурсамж үлдээхүйц тийм л газар сурахыг хүн бүр илүүтэй их хүсэж байгаа гэдэгт би итгэдэг.

Бидний эрхэм зорилго бол нийгэмд хэрэгцээтэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлж оюутан сурагчдыг мэргэжлийн сонголтоо зөв хийж дэлхийд үнэлэгдэхүйц боловсон хүчин бэлтгэн гаргахад хувь нэмрээ оруулах явдал билээ.

Монгол улсын ирээдүйн хөгжлийн гарц, оюунлагын залуусын маань гарт байгаа гэдэгт миний бие итгэж явдаг. Ингээд амжилттай суралцаж байгаа оюутан залуус, тэднийг байнга дэмждэг эцэг эх та бүхэнд баярлаж явдгаа илэрхийлж байна.

 

Таныг хүндэтгэсэн:

МАРИГОУЛД ИНТЕРНЭЙШНЛ ЭДҮКЭЙШН ХХК

ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ   Ц. ЭНХЗАЯА

БИДНИЙ ТҮҮХ